Ерөнхий сайдыг шилэн дансаа хөтлөхийг хүслээ

УИХ-ын чуулганы хуралдаан 15.25 цагт эхэлж, үргэлжилж байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны хуулийн хэрэгжилтээр мэдээлэл хийсэн юм. Одоогоор УИХ дахь МАН-ын бүлгийн мэдэгдлийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулж байна. Тэрээр “Шилэн дасны хуулийн хэрэгжилтийг сайжруулан чангатгах хэрэгтэй.
МАН-ын бүлгээс хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журмыг хэрэгжүүлэх, шилэн дансаа хөтлөхгүй, устгаж байгаа алдаа дутагдлыг зохицуулах хэрэгтэй. Цаашид гар утас, ipad зэрэгт шилэн дасны тухай харах боломжтой программыг хийх хэрэгтэй. Мөн шилэн дансаа хөтлөөгүй, но илэрсэн тохиолдолд цалингийн хувиар торгоод өнгөрөх бус хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй. Эцэст нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та өөрөө Шилэн дансаа хөтлөх хэрэгтэй” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ