Эцэг нь хүүхдүүдээ шатаахыг завджээ

Эцэг нь хүүхдээ шатаахыг завдсан аймшигт хэрэг гарлаа. Хэргийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн 58 настай эрэгтэй П нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ агсам тавьж, гэрлүүгээ бензин цацаж, гэрээ шатаажээ. Гэртдолоон сартай, хоёр настай хүүхэд байсан бөгөөд гэр шатаж байхыг харсан ээж Б нь гал дундуур орж хоёр хүүхдийн амийг аварсан байна. Уг хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйл, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.13, 91.2.16-д зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. П гэгч нь өмнө нь хоёр удаа гэр бүлийнхнийгээ шатаахаар оролдож байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ