Z24-ийн залуусын цалингийн доод хэмжээг хоёр сая төгрөг болгоно

Улс орны эдийн засгийн байдал хүндэрч ард түмэн хямарсан энэ цаг үед Z24 компанийн хамт олноос таатай мэдээлэл хүргэлээ. Тэд компанийнхаа бүх ажилчдын цалингийн доод хэмжээг 2016 оны нэгдүгээр улирлаас эхлэн хоёр сая төгрөг болгохоор төлөвлөжээ.

Тэд монголынхоо чадварлаг залуусыг дэмжин ажиллах зорилт тавин ажилладаг бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлээд өдгөө нэг жилийг үдээд байгаа аж. Энэ хугацаанд нислэг, зочид буудлын онлайн захиалгын дэлхий дахинд алдартай Expedia, КayaК, OneTravel гэх мэт системтэй эн зэрэгцэх www.Z24.mn олон улсын нислэгийн тийз захиалгын системийг үр дүнтэй нэвтрүүлэн, байнгын хэрэглээ болгохын төлөө ажиллаж байгаа юм.

Цөөн хүн амтай манай улсын хамгийн үнэт зүйл бол чадварлаг хүн. Тиймээс ч гадаадын улс оронд болон эх орондоо мэргэжил эзэмшиж төгссөн чадварлаг залуусыг Монголдоо ажиллах боломжийг олгож, баялгаа хуваалцах нь тэдний хувьд улс эх орондоо оруулах томоохон хөрөнгө оруулалт хэмээн үздэг байна. Өөрөөр хэлбэл, компанийн бодлогын хүрээнд боломжийг бүх хүнд олгоё, бүх талаар нь дэмжье, эцэст нь баялгийг хамтдаа бүтээнэ гэж үздэг гэдгээ илэрхийллээ.

“Чадварлаг залуусыг дэмжинэ” хүрээн дор тэд 2015-2016 онд Улаанбаатар дээд сургуулийн шилдэг 36 оюутанд сургалтын тэтгэлэг олгох, мөн компанийн намрын зар сурталчилгааныхаа нүүр царайгаар 2016 оны Дэлхийн мисс тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох мисс Ануг дэмжин ажиллах зэргээр монгол залуусаа дэмжин ажиллаж байна. Цаашид ч эх орондоо хамтдаа баялаг бүтээх чадварлаг залуустай хамтран ажиллахад бэлэн, үүд хаалга нь нээлттэй гэдгээ тус байгууллагын хамт олон илэрхийлж байлаа.

Z24 нь анх 15 хүнтэй гараагаа эхэлж байсан бол нэг жилийн ойн босгон дээрээ 50 гаруй шилдэг залуучууд цугларан нэгэн гэр бүл шиг халуун дотно хамт олныг бүрдүүлж чаджээ. Өнөөдөр Google, Apple зэрэг алдартай компаниудад монгол залуус ур чадвараараа сонгогдон ажиллаж байгаа нь дэлхийн хүний нөөцийн зах зээл дээр манай залуусын эрэлт хэрэгцээ хэдийнэ бий болсныг харуулж байна. Энэ утгаараа тэдгээр залуусыг эх орондоо баялаг бүтээхэд ньZ24-ийн хамт олон дэмжин, хамтарч ажиллах юм. Тус байгууллагын цалингийн доод хэмжээ бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад жишиг тогтоох буй за.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ