Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо


БОНХАЖ-ын сайдын дэргэдэх Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн хурал 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хуралдлаа. Энэхүү хуралдаанаар БОНХАЖЯамны Аялал жуулчлал бодлого зохицуулалтын газрын дарга М.Маргад зөвлөлийн 15 гишүүдэд энэ онд хийсэн ажлаа танилцуулж, дүгнэн ярилцсан бөгөөд ирэх онд хийх ажлаа төлөвлөсөн юм.
Аялал жуулчлалын эрх зүйн орчны шинэтгэлийн хүрээнд:
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас санаачлан дараах хууль, эрх зүй, бодлогын баримт бичгүүдийг боловсруулан УИХ, Засгийн газарт өргөн барив. Үүнд:
- Казиногийн тухай хууль- УИХ-д өргөн барив.
- Хурдан морины бооцоот уралдааны тухай хууль- Засгийн газарт өргөн барив.
- Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр- Засгийн газрын 2015 оны 06 сарын 29-ний өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэлээр батлагдав.
- “Аялал жуулчлалын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, БОНХАЖ-ын Сайдын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А-226 дугаар тушаалаар байгуулагдсан Сайдын дэргэдэх аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, 2015 оны 10 дугаар сард багтаан Засгийн газарт өргөн барихаар ажиллаж байна.
Гадаад хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
- Дэлхийн 187 улс орон оролцдог аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох “ИТБ Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд албан ёсны Түнш орноор оролцов.
- Монголын аялал жуулчлалын нэгдсэн цахим хуудас www.Mongolia.travel –г нээн ажиллуулав.
- Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд (Берлин 3-р сар, Япон 9-р сар, Франц 9-р сард, Хятад 10-р сар, Лондон 11-р сар) Монгол улсыг сурталчлахаар салбарын байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулан ажиллаж байна.
- Монгол Улсын Засгийн газар болон Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын хоёр улсын харилцаа болон нөхөрлөлийг бэхжүүлэх, аялал жуулчлалын салбарыг дэмжин ажиллах хэлэлцээрт 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр БОНХАЖ-ын Сайд Д.Оюунхорол гарын үсэг зурав.
- AСEM буюу Ази-Европын 11 дэх дээд түвшний уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах ажлын хэсэгт багтан ажиллаж байна.
- Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөг гаргах төслийн хүрээнд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар харилцан тохиролцов. Анхны аялал жуулчлалын бүсчилсэн хөгжлийн загварыг танилцуулах уулзалтыг Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлд 2015 оны 09 дүгээр сарын 08-нд танилцуулсан.
- БНСУ-ын Чежү арлын хотын аялал жуулчлалын газартай хамтран тусгай сонирхлын аялал жуулчлал, эрүүл мэндийн аялал жуулчлалын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулав.
- Монгол Улсад аялах бүлэг жуулчны виз авах үйл явцыг хөнгөвчлөх, хилийн боомтуудаар жуулчид нэвтрэх журмыг боловсронгуй болгох, голлох зах зээлийн орнуудын жуулчны визийг хөнгөвчлөх эрх зүйн орчин бүрдүүлэх, E-Visa үйлчилгээг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж, эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.
- Их түмэн санаачлагын 14 дэх зөвлөлдөх хорооны хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
- Зүүн хойд азийн аялал жуулчлалын олон улсын 11 дүгээр форумыг 2015 оны 8-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулав.
- БНХАУ-ын Шиан хотод “Торгоны замын эдийн засгийн бүслүүрийн дагуу байрлах улс орнуудын аялал жуулчлалын сайд нарын 1 дүгээр хурал, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Торгоны замын аялал жуулчлалын 7 дугаар хурал”-д тус тус оролцож, Торгоны замын дагуу аялал жуулчлалын нэгдсэн зах зээлийг бий болгох талаар санал бодлоо солилцож, НҮБ-ын ДАЖБ-ын “Торгоны зам” хөтөлбөрийн Нүүдэлчдийн замаар аялахуй төсөлд хамтран ажиллах талаар тохиролцов.
- Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу БОНХАЖЯ-ны дэргэд Торгоны замын аялал жуулчлалын төслийн нэгж байгуулахыг дэмжсэн бөгөөд БОНХАЖ-ын Сайдын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А-315 дугаар тушаалаар “Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжийг байгуулав.
- Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын СТЕП сангаас “Аялал жуулчлалын салбарын ажиллагсад, хөтөч тайлбарлагч нарын чадавхийг сайжруулах, сургагч багш нарыг бэлтгэх” төслийг 11-р сараас эхлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд:
- Жуулчны бааз, амралтын газар, гэр буудлын дагаж мөрдөх стандартыг боловсруулсан. Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн 3-р хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
- Хөвсгөлийн БЦГ, Говь Гурвансайхны БЦГ-уудад байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж байна.
- Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран Горхи Тэрэлжийн БЦГ-т нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хэсэг гарган ажиллаж байна.
- Бурхан Халдун, Отгонтэнгэр хайрханд аялах аяллын маршрут, аялах журмыг боловсруулан, батлуулав.
- Мөсний баяр, Тэмээний баяр, Өгий нуурын мөсний баяр, Дээлтэй Монгол, Ганга нуурын чуулган, Дөрвөн түмэн тэмээний баяр, Сарлагийн баяр, Эсгийний баяр, Бүргэдийн баяр, Орхоны хөндийн 99 баатар, Адуучин, Айс Чэллэнж Монголиа зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллав.
- “АЙ ТИ ЭМ 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг Мишээл экспо төвд зохион байгуулсан бөгөөд үзэсгэлэнд нийт 14 аймгийн төлөөлөгчид, 130 гаруй аж ахуй нэгжүүд оролцож, 3000 гаруй хүмүүс үзэж сонирхсон байна. Үзэсгэлэнгийн үеэр салбарын мэргэжилтэнүүдэд зориулсан сургалт семинар, хурал зөвлөгөөнийг зохион байгуулж ажиллав.
- “ХОРЕКА 2015” зочлох үйлчилгээний үзэсгэлэнг зохион байгуулав. Зочлох үйлчилгээний энэ удаагийн үзэсгэлэнд нийт 75 гаруй аж ахуй нэгж оролцож, 4700 гаруй иргэд үйлчлүүлсэн бөгөөд мөн тус үзэсгэлэнгийн үеэр тогооч, өрөө үйлчилгээ, зөөгч, зочин хүлээн авагч, угаалгын ажилтан, үйлчилгээний менежерүүдийн хооронд ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулав.
- “Үндэсний аялал жуулчлалын Улаанбаатар 2015”-ыг зохион үзэсгэлэнг Мишээл экспо төвд зохион байгуулсан бөгөөд салбарын 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд, 21 аймгийн БОАЖГ-ууд, тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргаад, 7 улсын элчин сайдын яамд оролцож, 15 000 гаруй хүн үзэж сонирхсон байна.
- Зам тээврийн яам, Аялал жуулчлалын үндэсний төв, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран ариун цэврийн байгууламж байгуулах шаардлагатай 20 гаруй цэгүүдийг тогтоож, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн БОНХАЖ-ын сайдын дэргэдэх Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн.
- Шашин соёлын аялал жуулчлалын улсын чанартай шинэ чиглэлийг бий болгох, хөгжүүлэх зорилгоор өдөрт 3000 гаруй гадаад, дотоодын аялагчид зорин очиж буй Төв аймгийн Борнуур суманд байрлах Өлзий бадруулагч хийдийн Аглаг бүтээлийн сүм орчимд эко ариун цэврийн байгууламж байгуулав.
Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх чиглэлээр:
- Голланд Улсын Засгийн газрын Си Би Аи байгууллагатай хамтран ECP, BSO 3 дахь шатны төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд 2015 оны 2, 5 дугаар саруудад аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулав.
- 2015 оны 03 дугаард Кипр улсын Никозиа их сургууль, СЭЗДС-ийн хамтарсан “Зочлохуйн үйлчилгээ”-ний менежментийн хөтөлбөрийн “Зочлохуйн үйлчилгээ”-ний салбарын мэргэшлийн хүрээ, чадамжид суурилсан мэргэжлийн стандарт боловсруулах тухай Кипр улс болон Европын холбооны улсуудын тэргүүн туршлага, судлах семинарыг хамтран зохион байгуулав.
- Орон нутгийн аялал жуулчлалын мэргэжилтнүүд, болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын мэргэжилтнүүдийг хамруулсан аялал жуулчлалын маршрут, чиглэл тогтоох сургалтыг 3-р сард зохион байгуулав.
- Япон, Хятад зах зээлийг эрчимжүүлэх ажлын хэсгийг яамны дэргэд байгуулан ажиллаж байна.
- ДАЖӨ-г тохиолдуулан 21 аймгийн аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулав.
БОНХАЖЯам АЖБЗГ Хаан танхим. 18:00 цаг 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ