Боом гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд энэ сарын 22-нд малын гоц халдварт боом өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тус хороонд үхсэн үхрээс шинжилгээ авахад боом өвчин болох нь тогтоогдсон учир энэ сарын 24-ний өдөр дүүргийн Онцгой комисс хуралдаж Засаг даргын А/131 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж эхэлжээ. Улмаар дүүргийн “Гүн тэрэм” мал эмнэлгийн эмч ажилчид Яармагийн товчоогоор дамжин өнгөрсөн нийт 1232 машинд, “Туда” мал эмнэлгийн ажилчидНисэхийн товчоогоор дамжин өнгөрсөн 350 машинд, дүүргийн 14 дүгээр хорооны хорио цээрийн бүсэд байгаа 3 айл өрхийн 5330 м2 талбай, штаб дээр ажиллаж байгаа 62 автомашинд ариутгал хийсэн байна. Одоогийн байдлаар гамшгийн голомтод байгаа нийт 107 өрхийн 142 адуу, 766 үхэр, 408 хонь, 483 ямаа нийт 1799 малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн ба “Өлзийт” өрхийн эмнэлгийн эмч голомтын бүсэд байгаа 10, голомтын бүсийн орчим байгаа 60 нийт 70 хүнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийхэд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Мөн хорио цээрийн бүсэд байгаа 310 хүнд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааны материалыг тараах ажлыг зохион явуулсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ