Цасанд боогдсон иргэд эх орондоо ирлээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт их хэмжээний цас орж хурдны зам хаагдсаны улмаас Бээжин-Эрээний чиглэлд автобусаар зорчиж явсан монгол иргэд замдаа саатаад байсан билээ.
Хурдны замыг буцаан нээх чиглэлээр хятадын талаас шуурхай ажилласны дүнд 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 14.00 цагийн орчимд буцаан нээгээд байна. Бээжин-Эрээний чиглэлд зорчиж явсан монгол иргэд 2015 оны 11 дүгээр сарын 8-ны өглөө Эрээнд ирсэн тухай тус хотод суугаа Монгол Улсын Консулын газраас мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ