Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэнэ

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан, галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулснаар Төрийн ордон руу гал нээсэн хэргээр 21 жилийн ял сонссон Гал Үндэстэн холбооний тэргүүн Ц.Мөнхбаяр түрүү долоо хоногт суллагдсан. Тэгвэл тэрбээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэрээ төрөө сэргээлгэхээр болсон байна.

Энэ тухайгаа тэрбээр “Захиалгат хэрэгт холбогдуулах гэж байдаг даа. Бид нарыг алдаа гаргасан дээр далимдуулаад эд нар бүх л хуулийг зөрчиж, гэрч нарыг дарамталж дээрэмчин, тонуулчин, хулгайч, онц ноцтой гэмт хэрэгтнүүд болгож, гүтгэсэн. Энэ бүх нэрээ цэвэрлүүлэх гэж нэхэмжлэх гаргасан” гэв.

Түүнчлэн цаашид үйл хэргээ урьдын адил үргэлжлүүлж нутгаа бүрэн бүтэн хойч үедээ авч үлдэх, Монголоо зөв Монгол болгох,Хөх Монгол улсаа мандуулах ажлаа хийхээр төлөвлөөд буй гэнэ. Тэгэхээр мөдхөн цогтой тэмцэгч маань галтай тэмцлээ үргэлжлүүлэх нь байна. Гэхдээ энэ удаад галтай тэмцэлд галт зэвсэг хэрэггүй гэдгийг ухаараа биз ээ.

Х.Маргад

СЭТГЭГДЭЛ БИЧИХ