Шалгалтаар 38 шуудай нүүрс хурааж, улсын орлого болгожээ
Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж, гар дээрээс худалдаа хийж байгаа болон дугуй, түлээ нүүрс зөвшөөрөлгүй худалдаалж байгааг зогсоож, мэргэжлийн байгууллагууд хамтранэнэ сарын 02-ноос 16-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр зохих зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байсан 8 аж ахуйн нэгж, 176 иргэний үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Зөвшөөрөлгүй худалдааг газар дээр нь зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажилласан байна. Шалгалтаар нийт 33 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, шийтгэврийн хуудсаар 3 аж ахуйн нэгжийг торгож, 38 шуудай нүүрсийг хурааж улсын орлого болгожээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ