Цахар тугч Урнаагийн тоглолтын билет 30 мянган төгрөг

Цахар тугчийн дуучин Урнаа энэ сарын 29-нд “Тэнгэрийн шувуу” нэртэй тоглолтоо Дуурь бүжгийн эрдмийн театрт 19.00 цагаас тоглох юм. Тоглолтод германы "Аав хүү гурав" хамтлаг оролцоно.

Дашрамд дурдахад, Өвөрмонголын Цахар аймгаас гаралтай алдарт дуучин Цахар тугчийн Урнаа нь ХБНГУ-ын иргэншилтэй юм байна.

Тоглолтын билет нь 30 мянган төгрөгийн үнэтэй борлогдож байгаа гэнэ.

П.Нандин

Гэрэл зургийг Э.Энхтүвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ