Монгол улсын арслан П.Бүрэнтөгс: Буурал аваргынхаа буян шингэсэн шагналаа хандивлаж байна

Өнөөдөр "Хавдар судлалын Үндэсний төв"-д Монгол улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс түрүү бөхийн бай шагналаа гардуулан өглөө. Тэрбээр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Монгол улс болон ЗХУ-ын гавьяат тамирчин, Дэлхийн зуун жилийн бөхийн од, XX зууны манлай шилдэг бөх, Монгол бөх, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор, Дархан аварга ХОРЛООГИЙН БАЯНМӨНХ-ийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд түрүү бөхөөр тодорсон билээ.
Залуу арслан Пүрэвийн Бүрэнтөгс нь энэ жил төрийнхөө Их баяр наадамд үзүүрлэж, наадмаас хойш болсон барилдаануудад амжилттай барилдан, энэ намрын хоёрдахь түрүүгээ Буурал аваргынхаа наадмаар хүртсэннь энэ.
Буурал аваргынхаа буян хишиг шингэсэн наадмын бай шагналаа залуу арслан маань монголчуудын гол дайсан болоод буй хорт хавдарын эсрэг аянд хандивласан нь олны талархалыг маш ихээр хүлээгээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ