Их хэмжээний тарвага, бичиг баримтгүй буугийн хамт илрүүлжээ

“Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өчигдөр хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэн ажиллажээ. Тодруулбал, Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун, Хамгаалалтын 1-р газрын цагдаа цагдаагийн ахлах ахлагч Б.Лувсан-Осор, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжил хяналтын улсын байцаагч Д.Батбаатар, СХД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын ажилтан Ц.Цэнд-Аюуш, Н.Ганбаатар нар 2015 оны 11 сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-н товчооны замд Портер маркын автомашинд хууль бус 104 тарвага, бичиг баримтгүй Тоз-8 маркын буу 2-ш-ийг тус тус илрүүлсэн байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ