ИНЕГ-ын ёс зүйн хороог шинэчлэн байгууллаа

2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хуралдсан ИНЕГ-ын хамт олны хурлаас “Ёс зүйн хороо”-г шинэчлэн байгууллаа.
“Хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу ИНЕГ, түүний харьяа байгууллагуудад орон тооны бус Ёс зүйн хороо ажиллуулах бөгөөд бүрэлдэхүүнд нь зөвхөн гүйцэтгэх албан тушаалын ажилтнууд байдаг юм. Тус хороог шинэчлэн батлуулах хурлын өмнө Хууль, эрх зүйн газраас харьяа байгууллагуудын төлөөлөл болж Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд оруулах хүмүүсийг сонгох ажлыг зохион байгуулсан байна.
Ингээд харьяа газруудаас ирүүлсэн саналын дагуу ГТҮА-ны хуулийн мэргэжилтэн Б.Молор-Эрдэнэ, НХҮА-ны Ерөнхий нислэгийн удирдагч С.Санждорж, НМҮА-ны Нисэхийн мэдээллийн чанарын мэргэжилтэн Д.Мөнгөнсаран, ШНЗА-ны захиргааны ажилтан С.Энхзул, “Чингис хаан” ОУНБ-ын захиргааны мэргэжилтэн Б.Цолмонтуяа, ТХНҮА-ны хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн Д.Бат нар болон өчигдрийн хамт олны хурлаас дэмжигдсэн Санхүү, эдийн засгийн газрын эдийн засагч-инженер Д.Баясгалан, НААХЗГ-ын Дүрмийн боловсруулалтын ахлах мэргэжилтэн Н.Энхтуяа, АТЭЗЗ, ГХАГ-ын Агаарын тээврийн мэргэжилтэн Г.Ундраа, ЗУГ-ын ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй Ёс зүйн хороо ажиллахаар боллоо.
Хамт олны хурлаас батлагдсан Ёс зүйн хороо нь ажилтны ёс зүй, хэм хэмжээ зөрчигдсөн асуудлыг авч хэлэлцэн холбогдох дүгнэлт шийдвэр гаргаж байх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ