Мисс Н.Ану: Бид хүчтэй гэдгээ энэ мөчид л харуулж чадна

Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд манай улсаас энэ жил Үндэсний ялагчНамширын Ану оролцох болсон. Тэрээр тэмцээнд оролцох өөрийн танилцуулгаа цахим хуудсандаа саяхан байршуулаад байгаа. Тэгвэл одоогийн байдлаар Ч.Анугийн танилцуулгын дүрс бичлэг Miss World Multi Media Awards-д хамгийн их хандалттайд буюу их үзсэнд тооцогдож байна. Энэхүү төрөлдхамгийн их үзсэн, Like авсан, Share хийсэн оролцогч түрүүлэх аж. Ер нь Дэлхийн миссийн тэмцээнд сошиал орчин маш чухал байдаг. Тиймээс мисс Н.Ану өөрийн цахим хуудастаа дараах тайлбарыг байршуулжээ.

Энэ жил шинээр нэмэгдэж буй шалгаруулалтын талаар тайлбар өгье! Та бүхэн энэ хуудсыг маш идэвхитэй дэмжин өөрт таалагдсан видео, зураг, постуудыг лайк, шайр хийж, коммэнт үлдээхэд л хангалттай. Миний зүгээс аль болох сонирхолтой олон пост, зураг, видео хийж монгол ард түмнээ байлдан дагуулах гээд 2 талаас хийгдэж буй нөлөөллийг харж дүгнэх юм. Олон нийтийн сүлжээ энэ жилээс үнэлгээнд нөлөөлдөг болсон нь миний хувьд боломж гэж олж харсан. Учир нь монголчууд олон нийтийн сүлжээнд маш идэвхитэй, бусад улс оронтой харьцуулахад хэрэглэгчдийн тоогоор их байдгийг бид мэдэх билээ! Бид хүчтэй гэдгээ энэ мөчид л харуулж чадна.

Олон нийтийн санал хураалт энэ сарын 20-нд дуусах тул та амжиж https://www.facebook.com/Miss-World-Mongolia-383766738347975/?fref=ts фесбүүк хуудсаар зочлон Like, Share-ийг харамгүй дараарай.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ