“Төрийн үйлчилгээний супермаркет” байгуулна
Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх үүднээс нийслэлд “Төрийн үйлчилгээний супермаркет” буюу үйлчилгээний нэгдсэн төв байгуулахаар болжээ. Ингэснээр иргэд олон газраар явалгүй , нэг дороос бүх үйлчилгээгээ авах боломжтой болох юм.Энэхүү төвийг Баянзүрх дүүрэгт “Дүнжингарав” худалдааны төв, Хан-Уул дүүрэгт “Мишээл экспо” төвийн байранд, Сонгинохайрхан дүүрэгт “Содон хороолол”-д байгуулах юм байна.
Эхний ээлжинд “Дүнжингарав” худалдааны төв дэх төрийн үйлчилгээний супермаркетыг энэ ондоо багтаан байгуулах гэнэ. Тус төв нь 2800 ам.дөрвөлжин талбайтай, 5000 автомашины зогсоолтой, автобусны 8 чиглэлтэй байна. Эндүйлчилгээний, өөртөө үйлчлэх, албан хаагчдын контор, уулзалтын, хүүхэд саатуулах, банк, нотариат, кафе гэсэн есөн төрлийн өрөө, танхимтай. Иргэдийг хүлээн авах төв, Улаанбаатар дулааны сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Мэдээлэл, холбооны сүлжээ, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зэрэг байгууллагын 223 нэр төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой бөгөөд нэг удаад 180, өдөрт 2400-4320 иргэнд 130 гаруй төрийн албан хаагчид үйлчилж ажил, үүрэг гүйцэтгэх юм байна. Албан хаагчдыг нийслэлийн нутгийн захиргааныхолбогдох байгууллагуудаастатан төвлөрүүлэх бөгөөд одоо ашиглаж буй зарим тавилга, тоног төхөөрөмжийг шилжүүлэн ашиглахаар тооцоолжээ.
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед төлөвлөсөн зардлаа танаж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай байгаа, хэрэгцээт зардлын тооцоог төлөвлөж гаргасан аж. Уг төвийг ажиллуулахад нийт нэг тэрбум 312 сая төгрөг шаардлагатай юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ