МАХН-ын удирдлагууд шуурхай хуралдаан зохион байгуулахаар болжээ

МАХН Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Засгийн газрын тэргүүнд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэгвэл тэрээр мөн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөхөөр болжээ. Учир нь түүнийг АТГ-т шалгагдаж байх хугацаанд намын ажил цалгардах ёсгүй хэмээн үзэж байгаа аж.
Тиймээс МАХН-ын удирдлагууд өнөөдөр шуурхай хуралдаан зохион байгуулж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Эрүүл мэнд, спортын сайдын суудалд хэнийг томилох талаар хэлэлцэхээр болжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ