Маргааш хилийн боомтууд ажиллахгүй

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монголын бахархлын өдөр маргааш тохиож буй. Энэ өдөр бүх нийтээрээ амрахыг хуульчилсан.

Тиймээс ОХУ болон Хятад улстай хиллэдэг боомтууд 11 дүгээр сарын 12-13-ны өдөр хүртэл нэг хоногийн хугацаанд хаахаар болжээ.

Тиймээс энэ хугацаанд хилээр нэвтрэх, худалдаа наймаа хийхээр төлөвлөсөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ажлаа зохицуулахыг холбогдох албаныхан дуулгалаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ