Таксины жолооч дээрэмдүүлжээ

"Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр"Да хүрээ" захын урд дээрэмдүүлчихлээ" гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Хьюндай Элентра маркийн автомашинаар таксинд явдаг жолооч О /эр.25н/-ын машинд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Таван буудлын автобусны буудлын орчмоос нэг хүн гар өргөн суусан байна.

Тэрээр гэртээ хүргүүлмэгцээ "Гэрээсээ мөнгө аваад гараад ирье" гэж хэлж буугаад буцаж гарч ирэхдээ хутгатай гарч ирээд жолоочид тулган орлогын мөнгийг нь дээрэмджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны дүнд хэргийг илрүүлсэн байна. Уг хэргийг Төв аймгийн Жаргалант сумын нэгдүгээр багт оршин суух хаягтай Б /эр.33н/ нь үйлдсэн бөгөөд одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгаж байна.Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ