Укаг уяраасан ”залуухан” нөхөр нь ил гарав

Жирэмсэн үгүй нь, нөхөртэй, нөхөргүй нь мэдэгдэхгүй саяхныг хүртэл явж ирсэн дуучин Ука ээж болсон. Урлагийнхан, тэр дундаа рок попын дуучин бүсгүйчүүд жирэмсэн байж болохгүй, жирэмсэн харагдаж бүр ч болохгүй гэх бичигдээгүй хуультай мэт л бүгдээрээ нууцлаг байдалд байж байгаад гэнэтхэн амаржчихдаг болсон тэр жишгийг Ука давтсан. Ийн түүний нууц задрахын хэрээр нөхөр нь хэн бол гэх асуулт өөрийн эрхгүй тавигдах нь мэдээж. Тэрбээр өмнө нь хэд хэдэн найз залуутай байсан ч ил гаргаж байгаагүй. Энэ удаад ч тэр энэ зарчимаа баримтласан. Гэвч соргог хэвлэлийнхэн бүгдийг нь олоод мэдчихэж. Түүний найз залууг Чука гэдэг бөгөөд дуучин бүсгүй маань 30 гарсан хойноо түүнд удам залгах нуган үр төрүүлж өгсөн юм.Дуучин бүсгүйн хадам аав нь З.Ганбаатар гь олон жил ГОК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал хийжээ. Ингээд анх удаа шарлаг үст бүсгүйн нөхрийг танилцуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ