Улаанбаатарт 4 хэм дулаан


2015 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 10-15 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 хэм хүйтэн, говийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ