Төрийн есөн хөлт Их цагаан тугаа цэнгүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож буй. Өнөөдөр Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол 10:40 цагаас Чингис хааны талбайд боллоо. Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл билээ. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж иржээ.

Ийнхүү Есөн хөлт цагаан тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимаас гарган есөн шарга морьтой торгон цэргүүд төв талбайг тойруулан Төрийн ордонд буцаан заллаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ