Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр” буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр өнөөдөр /2015.11.12/ тохиож байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, ард иргэдийн төлөөлөл Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ