Өүлэн эхийн хөшөөний нээлт боллоо

Хамаг монголын гал голомтыг атгаж зогссон Өүлэн эхийн хөшөө Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатарын (ТӨХ-ны дарга асан ) санаачилгаар Дорнод аймгийн Чойбалсан хотод сүндэрлэн 108 ээж сүүн цацал өргөн нээлээ. Д.Цогтбаатар: "Энэ хөшөө сүндэрлээд зогсохгүй монгол эх хүний нинжин сэтгэл, үнэн үг ухаарлын бэлгэдэл болж бидний оюун санаанд сүндэрлэх болтугай. Бүгдээрээ монгол эхчүүдийнхээ сайн сайхны төлөө цацлаа өргөөрэй. Ээж хүний үг хамгийн нэн байдаг" гэж хэллээ. Өнөөдөр өвлийн тэрүүн сарын шинийн 1-н, Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байгаа. Улаанбаатар хотод төрийн хүндэтгэлийн арга хэмжээ үргэлжилж байгаа бол Дорнод аймагт Өүлэн эхийн хөшөөний нээлт ёслол төгөлдөр боллоо.





Өүлэн эхийн хөшөөний эх загварыг бурханч лам Г.Пүрэвбат бүтээсэн байна. Хонгирад аймгийн, Олхонууд овгийн удамт Өүлэн эх нь одоогийн Баян-Уул сумын нутагт төрсөн гэж түүхчид үздэг.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ