Өнөр бүл төвийн сэргээн засах, хөгжлийн төвийн нээлт болно

Монгол Улсын Хүүхэд, гэр бүл хөгжлийн Өнөр бүл төв нь 2013 оноос эхлэн хүүхдэд чиглэсэн эрүүл мэнд, боловсрол, бие даан амьдрах чадвар эзэмшүүлэх, хөгжил, оролцоог дэмжсэн үйлчилгээг хүүхдийн онцлогт тохируулан үзүүлсээр ирсэн. Тэгвэл өнөөдөр Өнөр бүл төвийн дэргэдэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төв нээлтээ хийх гэж байна. Энэхүү төв нээгдсэнээр Өнөр бүл төв болон бусад асрамж халамжийн газруудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дараах үйлчилгээг үзүүлэх юм байна.
• Эрүүл мэнд
• Боловсрол
• Хөдөлмөр эрхлэлт
• Гэр бүл төлөвлөлт
• Оролцоо
• Хөгжил
• Сэтгэл зүйн үйлчилгээг
Нийгмийн ажилтан:
• Хүүхэд болон эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх
• Сургалт явуулах
• Холбон зуучлах үйлчилгээ
үзүүлэхээр мэргэжлийн сэтгэлзүйч, сэргээн засалч эмч,нийгмийн ажилтан нарын баг хамт олон үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тус төв нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн гудамж, 2-р байранд байрлан үйл ажиллагаагаа явуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ