"Мөнх тэнгэрийн бичиг 2015" үзэсгэлэн нээлтээ хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархалын өдөрт зориулан жил бүр зохион байгуулж буй “Мөнх тэнгэрийн бичиг 2015” үзэсгэлэн өнөөдөр морин цагт нээгдэх гэж байна. Тус үзэсгэлэн 13-17-ны өдрүүдэдУран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй олны хүртээл болох юм.

2011 оноос уламжлал болон дэлгэгдэж буй энэхүү үзэсгэлэнгийн бүтээлүүдийг товхимол болгон хэвлэдэг бөгөөд оролцогчдын тоо жил ирэх тусам хүрээгээ тэлэн өргөжсөөр байгаа юм.Үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр монголын шилдэг уран бичээчдийн бичлэг, гайхалтай бүтээлүүдийг нэг дороос тольдох боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн тогтоосны 100 жилийн ойг угтаж монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 155 дугаар зарлиг гаргасан билээ. Уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх, иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээг кирил болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичих зэрэг заалт оруулсан нь бүрэн хэрэгжиж байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ