Сортын тогтолцоо, эрх зүйн орчинг сайжруулна

ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н. Ариунболдоор ахлуулсан албаны хүмүүс ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ.

Энэ үеэр ХБНГУ, Монгол Улсын ХАА-н салбар дахь хамтын ажиллагааг тогвортой хөдөө аж ахуйн үзэл баримтлалын хүрээнд өргөжүүлэх зорилгоор Холбооны Хүнс, хөдөө аж ахуй яам, Монгол Улсын ХХААЯ-ны хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үргэлжлэх хугацааг 2018 он дуустал сунгах тал дээр талууд тохиролцоонд хүрлээ. 2016 оны 4 сараас эхлэх тус төслийн дараагийн үе шатанд үр сортын тогтолцоо, эрх зүйн орчинг сайжруулах, ХАА-н салбар дахь даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, хөрсний үржил шимийг сайжруулах гэсэн үндсэн гурван чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Мөн энэ айчлалын хүрээнд ХБНГУ-д хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг ХАА-н техник тоног төхөөрөмжийн хамгийн том үзэсгэлэн яармаг болох “АГРИТЕХНИКА”-д ХХААЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц. Болорчулуунаар ахлуулсан салбарын төлөөлөгчид оролцсон юм. Тус үзэсгэлэн яармаг нь ХБНГУ-ын Ханновер хотноо энэ сарын 8-аас 14-ны хооронд зохион байгуулагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ