Автомашинаа гаражид тавихаар гарсан залуугийн цогцсыг олжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10-р хорооны 7-р хороололд оршин суугч иргэн Л /27 настай, эрэгтэй/ нь энэ сарын 5-ны өдрийн 06:00 цагтУБМ улсын дугаартай “T.Prado-120” загварын автомашинаа гараждаа хийнэ гэж гараад сураггүй болсон билээ. Харин энэ сарын 11-ний 13:00 цагттус иргэний автомашиныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгон буюу тосгоноос зүүн хойд зүгт 35 км-т, Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад ньцагдаагийн ахлагч О олжээ.
27 настай залуу машинаа гражид тавихаар гараад Хөвсгөл нуурын усанд живж амиа алдсан нь учир битүүлэг сэжигтэй байгаа тул энэ хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Тэд уг хэрэг ямар нэгэн гадны нөлөөтэй эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
М.Хатан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ