Хоёр ихэр нярай хүүхдээ хөнөөхийг завджээ

Халуун хэвлийдээ тээж төрүүлсэн хоёр ихэр хүүхдээ ээж нь өөрөө хөнөөхийг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 27 настай Г.А нь Хүүхдийн төв сувилалын Дутуу нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 25 хоногтой ихэр хүүхдээ угаалтуурын хүйтэн усанд живүүлэх гэж байсныг эмнэлгийн эмч, сувилагч нар амжиж түүний энэхүү үйлдлийг зогсоосон байна. Гэвч тэд хүүхдүүдийн амийг аврахын тулд 30 орчим минут яаралтай тусламж үзүүлсэн гэнэ. Харин дараа нь цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Хоёр нярай ихрийн нэгийх нь бие сайжрахгүй ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.

Хүүхдүүдээ хөнөөхийг завдсан Г.А-г ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-д зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна. Тэрээр байцаалтандаа өөрийн хүүхдүүдийг өсгөх хэцүү санагдсан гэжээ. Г.А нь тус сувилалд нөхрийн хамт хэвтэж байсан бөгөөд нөхрөө түр гарах хойгуур дээрх хэргийг үйлдэхийг завдсан байна.

М.Хатан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ