"Эрдэнэс ТТ"-н ажилтан зулын гол болох дөхөв
Тус байгууллагын "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ өөрийгөө зулын гол болголоо.
Тэрээр "Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт уруу нь дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмнийхээ төлөө өөрийгөө шатаалаа" гээд ундааны савтай бензин өөр дээрээ асгаж, улмаар шууд гал асаасан юм. С.Эрдэнийн хамт мэдээлэл хийх гэж байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид хүртэл түүний үйлдэлд цочирдсон бөгөөд тэдэнд юу ч хэлээгүй гэлээ.
Уг хэрэг "Зууны мэдээ" мэдээллийн төвд болсон бөгөөд галыг унтраасан ч С.Эрдэнэ нэлээд хүнд түлэгдэлт авчээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ