“Петрочайна Дачин Тамсаг”-ийнхан ажил хаялтаа түр зогсоолоо

Дорнод аймгийн Матад суманд газрын тосны олборлолт хийж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанийн ажилчид ажил хаялт зарлаад байсан.Тэгвэл эдгээр ажилчид компанийн удирдлагуудтай маргааш хэлэлцээрийн ширээний ард суухаар болжээ. Ингэснээр тус компанийн ажилчид ажил хаялтаа түр зогсоолоо. Монгол ажилчид сүүлийн нэг жилийн хугацаанд цалингаа нэмэгдүүлэх, ажлын хоногоо багасгах зэрэг шаардлага тавьж байгаа ч одоог болтол ямар ч шаардлагыг нь хүлээн авч биелүүлээгүй юм. Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын дундаж цалин 1000 ам.доллар байхад тус компанийн Монгол ажилчдын дундаж цалин 300-400 ам.доллар аж. Мөн 40 хоног төмөр контейнерт амьдарч 20 хоног амардаг юм. Тус компанийн зүгээс он гараад цалин нэмсэн гэх боловч 7-10 ам.доллар нэмсэн нь ийнхүү ажилчдыг ажил хаялт зарлахад хүргэсэн билээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ