Мөнгөний бодлогыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 75.5 хувь нь дэмжсэнээр баталлаа.
Уг бодлого батлагдсанаар Засгийн газар болон Монголбанк ирэх онд зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах үүрэг хүлээж байгаа юм. Ингэхдээ зээлийн хүүг бууруулах асуудлыг эдийн засгийн аргаар бууруулах бололцоогүй, тодорхой үүрэг өгч ажиллах ёстой гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаан руу оруулахад мөн олонхийн дэмжлэг хүлээлээ. Ийнхүү мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлав.
Харин одоо Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ