“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархалын өдөрт зориулан жил бүр зохион байгуулж буй “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ жилийн хувьд зөвхөн монгол бичгийн үзэсгэлэнгээр тогтохгүй цахим монгол бичгийн галерейг ч бас нээсэн юм. Техникийн эрин ирж, хүн бүр цахим ертөнцөөр “амьсгалдаг” болсон энэ үед залууст хэл, соёлоо түгээхийн тулд монгол бичгийг цахимжуулах шаардлага тулгарсан гэдгийг Ерөнхийлөгч онцолж байв. Мөн энэхүү үзэсгэлэнд эртний монгол бичгийн дурсгал, 300 гаруй ном товхимол, зоос, сурвалж, 1985-2015 онд төрөөс гарсан бүх тогтоол шийдвэр, цахим монгол бичгийн машин зэргийг дэлгэжээ.

Монгол бичгийг цахимжуулснаар иргэд компьютер дээр монгол бичгээр шивэх боломж бүрдээд байгаа билээ. Энэ нь монгол бичгийг хүүхэд, залуусын хэрэглээ болгоход томоохон дэвшил болох юм. Үүнтэй холбоотойгоор үзэсгэлэнгийн үеэрцахим монгол бичгийн зааварчилгаа, албан хэрэг хөтлөлт зэрэг зөвлөгөөг өгч байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ