15, 16-нд ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд:

15, 16-нд ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ.

2015 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг,төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс секундэд 9-14 метр, бусад нутгаар баруун хойнооссекундэд 7-12 метр.Хүйтэрч Дархадын хотгороор 14-19 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 6-11 хэм хүйтэн, Говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.Хүйтэрч 4-6 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 хэм хүйтэн, харьцангуй чийг 82хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ