16 настнууд Иргэний андгай өргөж байна

Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “БҮТЭЭЕ ” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж сар бүрийг өөрийн нэршил, уриалгатай болгон олон ажлуудыг эхлүүлээд байна. 11 дүгээр сарыг 16 настнуудын сар болгон зарлаж, улс орон даяар уламжлал болгон жил бүрийн 11 дүгээр сарыг “16 НАСТНУУДЫН САР” болгосон юм.
Энэхүү аянд Монгол Залуу хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа 16 настнуудаа хамруулахад орших бөгөөд үйл ажиллагааны оргил арга хэмжээ болох 16 настнууд иргэний үнэмлэхээ гардан авах “Иргэний андгай өргөх ёслол”-г Монголын бахархлын өдөр буюу Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 13 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.
МонголУлсын иргэн болж, иргэнийүнэмлэхээгардана гэдэг хэн бүхэнд хамгийн баярт мөч байдаг. Тиймээс 16 нас хүрч буй охидхөвгүүд энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч залуучуудаас гардан авч, чин шудрага иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлах юм.
Төрийн ордондболох “Иргэний андгай өргөх ёслол”-д нийслэлийн шилдэг 850 сурагч оролцох бөгөөд Орон нутгийн салбар зөвлөлүүд “Андгай Өргөх Ёслол”-ын арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулна.“Иргэний андгай өргөх ёслол”-д “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Батаа, Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр болон Aim4R Dance Studio продакшны захирал, бүжигчин Тuuguu зэрэг урлаг соёлынхон урилгаар оролцлоо. Мөн Үндсэн Хуульд заасан тусгаар тогтнол , бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх үзэл санаанд тулгуурласан энэхүү хүндтэй ёслолдМонгол Улсын Засгийн газар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн Иргэний бүртгэлийн газар, Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар, Дүүргүүдийн Боловсролыг хэлтэс хамтран оролцож байна.
Энэ жилийн хувьд 16 нас хүрч, Монгол залуу хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа 46 мянга гаруй залуус байгаа бөгөөд Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд 17464,орон нутагт 29175 залуус байна. Тиймээс Амьдралын алтан босго 16 нас -“Зорилгоо тодорхойлцгооё”уриан дор “Өөрийн зорилгоо тодорхойлох нь миний амжилтын эхлэл” цуврал лекц, “Шинэ үеийн нууцын эзэд” 16 настнуудын явган аялал, “Анхны мэдлэг-амжилтын эхлэл” салбар бүрийн байнгын хороодын сургалт, улс орон даяар нэгэн зэрэг“Монгол улсын иргэний андгай өргөх ёслол”-ыгаймаг бүрт зохион байгуулах, “Хулгайчгүй монгол”зохион бичлэгийн уралдаан, их дээд сургуулиудтай танилцах аян зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулахаар болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ