Террорист халдлагад монгол иргэн өртөөгүй байна

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотод 2015 оны 11 дүгээр сарын 13-ны орой болсон цуврал террорист халдлагын улмаас 150 орчим хүн амь насаа алдаад байна. Уг халдлагатай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Засгийн газрын шуурхай хуралдааныг 11 дүгээр сарын 14-ний өдрийн 00 цагт зарлан хуралдуулсан бөгөөд хуралдаанаас БНФУ-д “онц байдал” зарлаж хилээ хаах шийдвэрийг гаргалаа.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан БНФУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас тус улсад суугаа иргэддээ хандсан сэрэмжлүүлгийг цахим хуудас болон фэйсбүүк хуудсаараа дамжуулан гаргасан бөгөөд одоогийн байдлаар уг террорист халдлагад монгол иргэн өртөөгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ