Дэд ахлагч С.Амарбат иж бүрэн 5 ханатай гэрээр шагнууллаа

Баянзүрх дүүргийн 23 –р хороо Улиастайн 3а-40 тоотын хашаанд байрлах “Жонон Мөнх”-ХХК-ийн эсгийний үйлдвэрийн хойд хэсэгт 2015 оны 08дугаар сарын 22-ны өдөр цахилгааны утас шатсаны улмаасгал түймэр гарсныг гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн ээлжийн бие бүрэлдэхүүн цаг алдалгүй газар дээр нь очиж түргэн шуурхай унтрааж аюулгүй болгосон.
Тухайн үед гарсан гал түймрийг шуурхай ажиллаж хохирол багатай унтраасанд“Жонон Мөнх”-ХХК-ний захирал С.Мөнхбат бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлжГал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч онцгой байдлын дэд ахлагч С.Амарбатад иж бүрэн 5 ханатай гэрийг бэлэглэлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ