АТГ-ын байцаагч Б.Бат-Олзвой нарыг цагаатгасанд гомдол гаргажээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан, эрүүгийн төлөөлөгч, хурандаа Г.Ганболд нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 30-нд Нийслэлийн шүүхэд болно. Хуралд хяналтын прокуророор М.Сүхчулуун, өмгөөлөгчөөр Б.Лхагвацэрэн, Н.Сосорбарам, илтгэгч шүүгчээр Т.Өсөхбаяр нар оролцохоор болжээ.
Тэдэнд холбогдох анхан шатны шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болж, хэргийг нь цагаатган шийдвэрлэж байсан юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 249.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг хууль бусаар баривчилсан, 251.1-т эрүү шүүлт тулгасан, 253.2 дугаар зүйлд заасан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж байжээ.
Гэвч анхан шатны шүүхээс тэдний хэргийг цагаатгасан тул хохирогч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Ингэснээр тэдний хэргийг энэ сарын 30-нд хэлэлцэх юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ