Гамшгийн үед хүнсний нөөцийг хэрхэн зөв бэлтгэх ёстой вэ?

Гэнэтийн гамшгийн үед хэд хоногоор, бүр хэдэн долоон хоногоор хүнс, ус, цахилгааны хомсдолд орох боломжтой. Гамшгийн үед үүсэх ус, хүнсний хомсдлыг давж, тусламж ирэх хүртэл амь зууж үлдэхэд багахан хэмжээний хүнсний нөөцийг бэлдэж, хадгалалтын зөв горимыг дагаж Untitled-1.jpg

мөрдөх нь тустай. Юуны өмнө хүнсний нөөцийг байнга сэлгэж, шинэ байлгахын тулд “эхэлж хадгалсан зүйлийг түрүүлж идэх” зарчмыг баримтлах шаардлагатай. Хүнсний нөөцийг хадгалахдаа үер усанд автахааргүй тавцан тавиур дээр байрлуулах нь зүйтэй. Хүнсний нөөц бэлдэхдээ жирэмсэн эхчүүд, хүүхэд, чихрийн шижинтэй улсуудын тусгай хэрэгцээг харгалзан үзэх нь чухал. Нэг том хүний 3 өдрийн хүнсний нөөцийн загварыг дараах байдлаар гаргаж болно:

Хуурай бэлэн идэж болох үр тариа 200гр х 1ш ( хайрцаг)

Печень 250гр х 1ш (Хайрцаг)

Газрын самрын масло 350 мл х 1ш (сав)

Нөөшилсөншүүс – дотроо 6 ширхэгтэй х 1 хайрцаг

Алимны шүүс – 200 мл х 4ш

Тоорын компот – 400 мл х 1ш

Холимог жимсний компот – 400 мл х 1ш

Нөөшилсөн эрдэнэ шиш – 400 мл х 1ш

Нөөшилсөнтуна загас -95 гр х 1ш

Түрхдэг бяслаг – 125 мл сав юм уу 225 гр х 1ш

Нөөшилсөнүхрийн жигнэсэн мах – 125 гр х 1 ш

Нөөшилсөн улаан лооль – 125 мл х 1 ш

Хатаасан хар чавга – 350 гр х 1 ш уут

Нөөшилсөн самар – 1 ш

Дүрдэг цай – 20 ш х 1 ш

Тосгүйжүүлсэн хуурай сүү – 400гр х 1ш

Савласан цэвэр ус – 1л х 14ш

Лааз онгойлгогч

Нөөшлөхөөр зэхсэн махан бүтээгдэхүүнийг багаар савлагдсан байгааг мөн бүрэн бэлэн бүтээгдэхүүн байгааг анзаарсан уу? Энэ нь савалгааг нээгээд тэр дор нь идэж дуусгах зорилготой.

ГАМШГИЙН ҮЕДХЭРЭГЛЭХЭД ЗОРИУЛСАН ХҮНСНИЙ НӨӨЦ БЭЛДЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛ:

·Хүнсийг хуурай, сэрүүн, гэрэлгүй газар хадгалах. Хүнсийн зоори, хонгилын өрөөнд хадгалдаг бол үерийн үед усанд автахаас сэргийлж дээх нь тавиуруудад байрлуулах.

·Савалгааг нээхдээ таглааг эвдэхгүй нээх, тэгснээр буцаагаад таглах боломжтой байх

·Хоосон хүнсний зориулалттай таглаатай сав, уут нөөцлөх

·Хуурай печень, боовыг нийлэг уутанд хийж, хайрцаг саванд хийх, тэгснээр чийг авах, хортон шавьж нэвтэрхээс сэргийлнэ

·Элсэн чихэр, хатаасан жимс, самар зэргийг задлан эргэддэг таглаатай шилэн саванд хийж хадгална

·Нөөцийн хүнсийг хэрэглэхээсээ өмнө хадгалалтын дуусах хугацааг сайтар шалгахаас гадна савалгааны бүрэн бүтэн байдал болон муудсан шинж илэрсэн эсэхийг нягтлах.

·Чийгтэж норсон, савалгааны бүрэн бүтэн байдал алдагдсан, савалгаа нь зэвэрсэн нөөшилсөн бүтээгдэхүүнийг шууд хаях

·Нөөцөлсөн хүнсийг хадгалах хугацаа нь дуусахаас өмнө хэрэглэх, хэрэглэсэн бол сэлбэх. Нөөцийн хүнсийг тавиур дээр байрлуулахдаа шинээр сэлбэгдсэн хүнсийг араар, хуучин нөөцийг ур талд өрнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ