Д.Булганыг хорьж байгаа нь үнэн гэв

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг өнгөрсөн баасан гарагийн шөнө саатуулж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорисон талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс баталгаажууллаа.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү хэлэхдээ “С.Зориг агсны эхнэр Д.Булганыг саатуулж, 461-р ангид хорьж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй.” гэсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ