Н.Алтанхуяг: Бодит үр дүн чухал

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 30-наас зургаадугаар сарын 2-ны хооронд Камбожийн Вант Улсад зохиогдох Азийн залуучуудын чуулганд оролцох монгол залуусын төлөөлөлтэй уулзлаа. Хоёр жилд нэг удаа болдог энэ удаагийн чуулган “Боловсролоор дамжуулж энхтайван, тогтвортой байдал, шударга нийгмийг төлөвшүүлэх нь” сэдвийн доор болох юм. Энэ үеэр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат Азийн 25 орныг эгнээндээ нэгтгэсэн энэ чуулганыг ирэх онд эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа Ерөнхий сайдад дуулгасан юм. Хэрвээ эрхээ аваад ирвэл Засгийн газрын зүгээс дэмжихэд бэлэн гэдгээ Ерөнхий сайд илэрхийлээд гол нь бодитой үр дүн чухал гэв.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ