Зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийг буулгав

Баянгол дүүргийн иргэдийн гомдлын мөрөөр иргэдийн эрх ашиг, аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн гэх нэгэн өргөтгөлийн барилгыг албадан буулгалаа. Тодруулбал, тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 67 дугаар байрны оршин суугч Ш.Сонин нь хоёр давхрын хонгилын гадагш гардаг тагтыг сунгаж өргөтгөл барьжээ. Тэрээр Газрын алба болон бусад холбогдох албанаас зөвшөөрөл аваагүй байна.
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс уг өргөтгөлийг 67 дугаар байрны аврах хаалгыг таглаж барьсан тул гал гарахад иргэдийг аврах боломжгүй болгосон хэмээн дүгнэж ийнхүү албадан буулгав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ