Францын агаарын хүчин амжилттай бөмбөгдсөн хэмээсэн ч ISIS байршлаа сольжээ

Франц улсын нийслэл Парист баасан гаригт болсон алан хядах ажиллагааны хариу болгож тус улсын агаарын хүчин Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн гол байршлуудад агаараас цохилт өгчээ. Францын агаарын хүчний 12 онгоцСирийн Ракка хот дахь исламын хэт даврагчдын байршилд дараалсан цохилт хийсэн байна.

Уг газрыг бөмбөгдсөн шалтгаан нь “Исламын улс” бүлэглэл нь өөрийн байгуулахыг эрмэлзэж буй исламын халифатын нийслэлээр Ракка хотыг нэрлэсэн аж. Тэд агаарын бөмбөгдөлт амжилттай болсон гэж мэдэгдсэн боловч “Исламын улс” бүлэглэл хэдийнэ байршлаа сольсон тул хохирол амсаагүй гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ