Бодь групптэй тэмцэнэ гэв

“Паркаа аваръя” хөдөлгөөнөөс өнгөрсөн жилийн аравдугаар сараас “100 чухал хөдөлгөөн”-ийг твиттэрийн залуус санаачилж нээлттэй хэлэлцүүлэг явуулжээ. Тэд Үндэсний соёл амралтын хүрээлэнг яагаад хуучин зориулалтаар нь ашиглахгүй есөн жил болов, паркийн газрыг ямар байгууллагууд эзэмшдэг гэх зэрэг асуудлыг хөнджээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнд эзэмших “Бодь” группийн эзэмшлийн 35 га газар байдаг бол тоглоом баригдаагүй 19 га газар байдаг. Гэтэл энэ сул талбайд тус групп таван одтойхоёр зочид буудал бариулахаар төлөвлөснийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зургадугаар сарын нэгэнд залуучуудэсэргүүцлийн жагсаал хийхээр зэхэж байна.
“Зууны мэдээ” мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат залуучуудыг тайван байхыг уриалаад дахин ийм асуудал гарахгүй болтол тэмцэнэ гэж мэдэгдэв. Мөн хүүхэдзалуусын хаягтай Залуу техникчдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг 200 гаруй обьектийнзориулалтыг өөрчилж хувьчилсантай ч тэмцэх юм байна. Мөн тэрээр паркийн газрыг авах гэж байгаа хэмээн хэвлэлээр гүтгэсэн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн захирал н.Батнягтыг шүүхэд өгөхөөр шийджээ.
П.Нандин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ