Долоон иргэн мөнгөн усанд хорджээ

Баянхонгор аймгийн долоон хүн мөнгөн усанд хордсон нь шинжилгээгээр тогтоогджээ. Мөнгөн усны нөлөөгөөр тэдний эрүүл мэндэд өөрчлөлт орсон гэж ЭМЯ-наас томилогдон очсон эмч дүгнэсэн байна.

Тэдний долоогийнх нь цус, шээсэнд мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-8 дахин өндөр гарчээ. Тэдгээр хүнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ