“Азтай жаалууд” тэмцээнд оруулна хэмээн залилжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хороо, тавдугаар хороололд долоон настай охиныг үл таних эмэгтэй залилж, эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг өнгөрсөн бямба гаригт гарчээ. Гэмт этгээд охиныг “Азтай жаалууд” тэмцээнд оруулж өгнө хэмээн хуурч гэрт нь ороод монетон ээмэг, бөгж, зүүлт зэрэг үнэ бүхий зүйлсийг нь хулгайлан авсан байна. Гэрчүүдийн мэдүүлж буйгаар сэжигтэн 25-30 орчим насны намхан нуруутай эмэгтэй байсан бөгөөд хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ