Шинэ сүрьеэгийн 10 тохиолдол илэрчээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанд 164 хүн хандаж үйлчлүүснээс шинэ сүрьеэгийн 10 тохиолдол илэрч, 7 нь эмнэлэгт хэвтжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс шувууны томуугийн А(H7N9) вирусын халдвар болон хүний шинэ коронавирусын халдварын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, түүний бэлэн байдлыг хангах асуудлаар нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт сургалт зохион байгуулжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийнЕрөнхий захирлын тушаалын дагуу Улаанбаатар хотын асрамжийн цэцэрлэг, 24 цагийн цэцэрлэг, халамжийн цэцэрлэгийн хоёроос дээш насны, 3000 хүүхдэд менингококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж эхлээд байгаа юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ