Үндэсний архив шинэ байранд орно

Аливаа улс орны оршин тогтнохын тулгуур зүйлийн нэг бол архив. Одоогийн байрлаж байгаа Архивын ерөнхий газрын байр буюу 1-р байр 1997 онд, Үндэсний төв архив буюу 2-р байр 1957 онд, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын байр буюу 3-р байр 1975 онд тус тус ашиглалтад орж байжээ.

Монгол Улсын түүх, соёлын хосгүй, үнэт архивын баримт бичгийг хадгалдаг архивын байгууллага нь тун удахгүй "Үндэсний архивын нэгдсэн байр" болох шинэ барилгадаа очихоор бэлтгэж байна.

Орон нутгийн архивуудын хувьд өнөөдрийн байдлаар 47,6% нь аймгийн Засаг даргын тамгын газрын байранд, 23,8% нь өмнө ашиглагдаж байсан хуучин байранд /сургууль, цэцэрлэг, музейн хамт/, 14,28% нь ЗДТГ-ын подвальд, 14,28% нь байрны нөхцлөө сайжруулж, засаж тоноглосон өрөөнд байрлаж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ