Г.Шийлэгдамбыг батлан даалтад гаргаагүй

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас энэ сарын 4-ний орой 22.30 цагт сэжигтнээр татан саатуулсан.
АТГ-аас гаргасан яллагдагчаар татах хүсэлтийг прокурор шүүхэд хүргүүлснээр өнгөрсөн пүрэв гарагт түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 2 сараар сунгасан юм.
Энэ үеэр Г.Шийлэгдамбын өмгөөлөгч түүний биеийн байдал тааруу байна хэмээн батлан даалтад гаргах хүсэлтийг хүргүүлсэн ч шүүх хүлээн аваагүй аж. Г.Шийлэгдамбын ажлын өрөөнөөс ихээхэн хэмжээний мөнгө олсон гэх бөгөөд тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээсэн захидалдаа найзынхаа мөнгийг түр хадгалж байсан тухай бичсэн байдаг. Түүнчлэн МАХН-ынхан улстөрийн захиалгатай хэрэг, хэлмэгдүүлэлт сайд Ш.Шийлэгдамбаар үргэлжилж байна хэмээн үзэж байгаа билээ.АТГ-аас сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд одоо түүнийг Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулж байна. Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ