С.Эрдэнэ эхний хагалгаандаа оржээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ энэ сарын 13-ны өдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ сэтгүүлчдийн өмнө өөрийгөө шатааж олныг цочирдуулсан билээ. Түүнийг ГССҮТ-ийн Түлэгдэл нөхөн сэргээх тасагт хүргэх үед 30-40 хувийн түлэгдэлтэй хэмээн оношилсон. Түүнчлэн түлэгдэлт нь амьсгалын замд нөлөөлсөн учир өвчтөний амь насанд нөлөөлж болзошгүй байсан.
С.Эрдэнийн биеийн байдал их хүнд байгаа тул хэд хэдэн хагалгаа хийх шаардлагатай байгаа бөгөөд өчигдөр эхний мэс заслыг хийжээ. Одоо түүнд хордлого тайлах, үрэвсэл дарах эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. Түүнд хийгдэж байгаа эмчилгээний бүх зардлыг “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцах үүрэг өгсөн. Харин тэд 800 гаруй мянган төгрөгийн үнэ бүхий эм, эмчилгээний хэрэгсэл өгчээ. Бусад зардлыг С.Эрдэнийн ар гэрийнхэн өөрсдөө даасан талаар эх сурвалж мэдээллээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ