Зэвсэглэсэн этгээдүүд зочид буудал барьцааллаа
Африкийн Мали улсын нийслэл Бамако хотын Радиссон Блю гэх зочид буудал руу зэвсэгтэй этгээдүүд халдаж, дотор нь байсан 170 орчим хүнийг барьцаалсан тухай мэдээлэл өчигдөр дэлхийн томоохон агентлагуудын онцлох шуурхай мэдээлэл байлаа.
Алан хядагчид буудлыг барьцаалах үед тэнд 140 үйлчлүүлэгч, 30 ажилтан байжээ. Өглөөний 07.00 цагийн үед хэрэгтнүүд буудлыг барьцаалж,ойролцоогоор есөн цагийн хугацаанд үргэлжилж, тус улсын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн тусгай ажиллагаа явуулж, гэмт хэрэгтнүүдийг хөнөөж, дотор нь байсан барьцааны хүмүүсийг суллаж чадсан байна. Албан ёсны мэдээллээр зочид буудалд болсон хэргийн улмаар 27хүн амиа алджээ.
Барьцааны хүмүүсийн дунд Туркийн агаарын тээврийн компанийн зургаан ажилтан, Хятадын долоон жуулчин байжээ. Тэдний нэг нь цагдаа нартай холбоо барихдаа зэвсэглэсэн этгээдүүд зочид буудлыг барьцаалсан тухай дамжуулсан байна. Буудал нийтдээ 190 өрөөтэй бөгөөд буун дуу гадаа ч сонсогдож байсан гэнэ. Энэ удаагийн аймшигт хэрэгтэй холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Ибрахим Боубакар Кэйта улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд зарласны зэрэгцээгурван өдрийнгашуудал зарлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ