Улаанбаатарт цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2015 оны 11 дүгээр сарын 21-ний 20 цагаас 11 дүгээр сарын 22-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан нутаг, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 16-21 хэм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 21-26 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 18-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөндөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 32-34 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговь, Дорноговийн нутгаар 21-26 хэм, Өмнөговийн нутгаар 11-16 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

2015 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27 -ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

23,25-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25,26-нд зарим газраар, бусад хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ